|
( Ардын урлалын төрлүүд ) YII зууны vед Европт орж ирсэн тамхи Хятадаар дамжин Монголд иртлээ чамгvй урт зам туулжээ. Амны тамхины нэгэн адил хамрын тамхи татах зуршил Манж, Тєвдєєс Монголд нэвтрэхдээ єєрийн євєрмєц хэлбэрийг олжээ. Монгол хєєрєг ч гэсэн хятад хєєрєгнєєс євєрмєц юм. Харин тєвдvvдийнхтэй тєстэй. Хятад хєєрєгт нас, дотроос хийсэн хээ, хэн гэдэг мастерийн хийц зэрэг нь голлох vvрэгтэй байхад монгол хєєрєгт чулуу, чулууны бvтэц, нэн ялангуяа толгойн хийц vнэ цэнийг тодорхойлно. Мєн уг хєєргийг ямар алдартай тєрийн зvтгэлтэн, хутагт хувилгаан барьж байсан зэрэг нь ч vнэнд нєлєєлдєг.
Хєєрєг нь эхэндээ лам нар, хутагт хувилгаад, тєрийн зарим дээд албан хаагчдын хэрэглээ байв. Хожим шашин сvм хийдийг устгах vеэр vнэ цэнээ алдаж, дэлхийн хоёрдугаар дайны vеийн ховор хомс єдрvvдэд хєєргийг хага цохин хэлтэрхийг нь цахиур болгон ашиглаж гал гаргах явдал ч байлаа. Монгол хєєрєгний гол материал нь мана, чvнчигноров, хаш, болор хагас vнэт болон ховор чулуулаг байдаг. Мєн шvрэн хєєрєг ч бий. Хєєрєгний шvрэн толгой нь vнийг голлон тодорхойлогч болдог. 1990-ээд оноос vндэсний ухамсар сэргэхтэй давхцан хєєрєгний хэрэглээ сэргэж, тєрийн дээд албан тушаалтан, мянгат малчид, хурдан морь уядаг уяачид, бизнесмэнvvдийн нэг хэрэглээ болон хувирлаа. Монголчууд эрт дээр vеэс янз бvрийн хий хэлбэртэй хєєрєг эдэлж хэрэглэж ирсэн. Монголчууд чулуун хєєргийг илvvтэй vздэг. Хєєргийн толгойг голдуу шvрээр хийдэг уламжлалтай. Урьд цагт vнэтэй хєєрєг барьсан эрийг хийморьтойд тооцдог байж. Барьсан хєєрєг эзнийхээ язгуур гарал, бэл бэнчинг илэрхийлж байсан байна. ЧYНЧИГНОРОВ ХЄЄРЄГ Монголчууд Чvгчигноровыг аз жаргал, эрvvл энхийг авчирдаг гэдэг. Хальт харвал судалтай хvрэн манатай андуурах нь бий. Yхэр, хонь, хулган жилтэнд ээлтэй. Байнга биедээ авч явбал эзнээ муугийн дайрлагад єртдєггvй, эзнээ хамгаалах чадалтай чулуу. Ийм хєєрєг ховор vнэтэй хєєрєгт тооцогддог. ГАРТААМ ХЄЄРЄГ Жингийн хувь хvнд хєєрєг. Урд цагт хаан, хатан хvн л эдэлж хэрэглэдэг байж. Язгууртан дээдэст л ээл буянаа єгєхєєс эгэл ард эдэлбэл буяныг нь даадаггvй аж. Биепээ байнга авч явбал гэмтэл бэртэл, хар хэл ам, хараал жатгаас хамгаалж, бие мах бодийг сэргээн тєлжvvлдэг. Ийм хєєрєг дотоод энергийг нэмэгдvvлж, єєртєє итгэх итгэ, эрч хvчийг єгдєг. Цагаан хэл ам, элдэв бусын хорлолоос гэтэлгэдэг. Хараа сайжруулдаг. ХАШ ХЄЄРЄГ Чулуун зэвсэгийн vеэс хvмvvс хашийг амьдрал ахуйдаа хэрэглэж ирсэн. Хаш хэрэглэсэн хvн бадамлинхуа цэцэг мэт ариухан сэтгэлтэй болдог гэнэ. Гэмтсэн яс бороолох, эр эм хоёрын ариун ёсыг сахихад тусалдаг. Ийм хєєрєг барьсан хvн эзэн дээдэстээ vнэнч байдаг. Хаш зvрх сэтгэлийг амгалан болгодог, догшин авирыг номхотгодог чадалтай. Хаш хєєрєг эдлэх тусам єнгє орж, гєлгєр болдог. МАНАН ХЄЄРЄГ Найрлагадаа элдэв язгуур мах бодийн багахан хольцтой далд талст болрыг мана гэнэ. Найрлага дахь хольцноосоо хамраач 30 аад тєрлийн мана байдаг. Эдгээр нь тус тусын эрдэм чадалтай. Халтар мана саа, vе мєч татах євчнийг анагаадаг бол, шар мана солиорлоос хамгаалдаг. Мана гэр бvлийн аз жаргалыг хамгаалж, дээдсийн уур хилэнг намжаадаг. ШYРЭН ХЄЄРЄГ Шvрийг зєнч мэргэдийн сахиусан чулуу гэх нь бий. Шvр нь атаа жєтєє, хар хорын сэтгэлийг зайлуулж, муу бvхнээс хамгаалдаг. Аянга цахилгааныг зайлуулдаг. Ой тогтоолтыг сайжруулж, шарх сорви, яр эдгээж, ангиныг анагаах тустай. Тєрєх гэж буй эх цагаан шvрэн хєєргийг алганы хээгээр vрэхэд хvндрэлгvй тєрдєг, хойтох нь саатдаггvй гэнэ. НОМИН ХЄЄРЄГ Биедээ байнга авч явбал яр шарх гаргадаггvй. Номин эдэлбэл хортой зvйлд осолдох, хулгана яр, шар усны болон татах євчин, vрэвсэл, тvлэгдэлт, бэртэл гэмтэл, цус багадалт, мэдрэлийн ядаргаа, астма зэрэгт сайн. Номин єєрийн авьяас чадварыг дайчлахад тусладаг. Матар, мэлхийн ордныхонд сайнгvй. Тєрсєн жил, орд, гарал vvсэл зэргээ бодолцон барих хєєргєє сонговол єєдрєг байна. СYYЖИН ХЄЄРЄГ Энэ хєєргийг аль ч ордныхон барихад сайн. Усан молор хvмvvст энерги их авирдаг. Жинлvvрийн ордныхон юманд нухацтай ханддаг. Хумныханд ирээдvйгээ олж харах, арслангийханд хєєрvv сэтгэлээ дарах, хониныхонд санхvvгийн хvндрэлээс гарахад тусалдаг. ПИЙСYY ХЄЄРЄГ Бvдэг пийсvv зvрхний vйл ажиллагаа, даралтыг тогтворжуулдаг. Нурууны євчнvvд євдєж буй газартаа пийсvv тавьбал ээвэл тvргэн эдгэнэ. Ногоон пийсvv хєєрєг хараа сайжруулж, яларгаа тайлж, нvдний vрэвсэлд сайн. ХУВАН ХЄЄРЄГ Хув бусдад єєрийгєє илэрхийлэх, найз нєхдийг єєртєє татах, амьдралын ханиа олоход тусалдаг. Тус хєєрєг нь матар, хумх, vхэр, арслангийн ордныхонд сайн. Цагаан хув нь холын хараанд сайн ба зvрхний євчин, ангина зэрэгт сайн. Хєєргєє биедээ байнга авч явбал тэнгэрийн дуу, цахилгаанаас сэргийлдэг. Мєн шvдний євчнийг анагаадаг. СУВДАН ХЄЄРЄГ Сув эрvvл энх, аз жаргал, урт насыг бэлэглэдэг. Ийм хєєрєг загасны ордныхонд тун ээлтэй. ОЮУ ХЄЄРЄГ Оюу бол аз жаргалын чулуу, vнэнч дурлалын бэлэг тэмдэг. Ийм хєєрєг хэрvvл тэмцлийг номхтгож, атаа хорсол, vзэн ядалтыг зєєлрvvлэн намжаах, гэр бvлийн гишvvдийн эв эеийг бататгадаг. Оюу элбэг, дvvрэн амьдрал, амин зуулгад хvргэдэг чулуу. Оюу хєєрєгтэй хvний амны хишгийн сахиус зvvсэн хvнтэй адилтган vздэг. УНДРАМ ХЄЄРЄГ Жинхэнэ ундрам хєєрєг ховор. Ихэвчлэн хиймэл керамик маягийн байдаг учир тєдий л vнэтэй бус. YYФЭНДЭР ХЄЄРЄГ Шил, шаазан хоёрын хайлшаар хийсэн ягаан хєєрєг. ШААЗАН ХЄЄРЄГ Хятад улс шаазан хєєргєєрєє алдартай. Монголчууд тэр бvр ийм хєєрєг байдаггvй. ШИЛЭН ХЄЄРЄГ</b> Шилээр хийсэн олон янзын хэлбэр дvрстэй хєєрєг байдаг. МЄНГЄН ХЄЄРЄГ Мєнгє анагаах болон ариутгах vvрэгтэй есєн эрдэнийн нэг. Ийм хєєрєг барьсан хvний сэтгэл зvрх ариусдаг. |