|
( Ардын урлалын төрлүүд ) Ард түмний аж байдал, домог, зан үйлийг дүрсэлсэн, мөн номын чимэглэл зургууд байдаг. |
|
Read more...
|
|
( Ардын урлалын төрлүүд ) Ардын зураг ямар нэг тиг хэмжээнд захирагдаагүй чөлөөт сэтгэлгээтэй, олон талтай, амьдралыг өргөн тусгасан байдаг. Цаас болон ямааны арьсан дээр зурж байсан. Зан үйлийн болон домгийн сэдэвт зургууд, хөзөр, үйчүүр, |
|
Read more...
|
( Ардын урлалын төрлүүд )
Хатгамал бол хүн хувцас урлах болсон цагаас эх үүсвэр нь тавигдсан. Хатгамал, наамал болон бусад чимэглэх урлал манай оронд тасралтгүй хөгжиж байгаа нь ардын гар урлалын санг тасралтгүй баяжуулж ирсэн явдал юм. Уран хатгамал дэвсгэр, өнгө зохицол, хээ зэргээс бүрддэг бөгөөд эд бүгд үндэсний зан заншилтай холбоотой гүн гүнзгий утга агуулгатай байдаг. Хатгамал нь олон төрөл бөгөөд тус бүр өвөрмөц онцлогтой байдаг. Хатгамалын сэдэв хүн төрөлхтний түүхэн хөгжилтэй холбоотой тэр дагуу өөрчлөгдөн хувирч ирсэн. Хатгамалыг хээ угалзаар чимэглэхээс гадна амьтан, ургамал, ус газарзүй, хүний хөрөг болон бодит амьдрал байдлаас эх авч, нийгмийн амьдалыг уран сайхнаар дүрслэн үзүүлдэг яруу найраг гэж хэлж болно. |
|
Read more...
|
Ардын урлалын төрлүүд
Үндэсний хээ угалз эрт үед үүссэн бөгөөд тухайн үндэстний ёс заншлын илэрхийлэл, билэгдлийн эх сурвалж болох учир гүнзгий агуулгатай, тус бүрдээ онцгой утга хадгалж байдаг.
Үндэсний хээ угалзын анхдагч нь эвэр угалз бөгөөд эврийг дуурайлган зурж эвэр угалз, хээ үүссэн тухай этнографчид тодорхойлжээ.
Монголчууд цэцгийг ариун сайхны билиг тэмдэг гэж үздэг учир уран үйлийнхээ чимэгт хэрэглэж ирсэн байна.
|
|
Read more...
|
|
Монголын хамгийн сvvлчийн хаан Богд Жавзандамба тєр шашны vйл хэргийн завсраар элдэв сонин хачин юманд их дуртай нэгэн байсан гэдэг. Ерєнхийдєє их сониуч хvн байсан бололтой. Тэрээр заан тэжээнэ. Кино vзнэ. Мєн гоё зураг, зурагтай ном тvvний сонирхлоос ангид байсангvй. Тэр дагуу ядуу лам Балдуугийн Шаравыг дэргэдээ дуудан ирvvлж янз бvрийн зураг зуруулдаг байв. Тэрээр тvvнд “марзан” хэмээх хоч хайрласан нь шинэ vеийн уран зургийн vндэслэгчийн нэрийн нэгэн холбоос болжээ. Шинэ засаг тєр байгуулагдахад Богдтой дотно байсан жанжин Сvхбаатар Шаравыг танимхайрч Лениний хєргийг бvтээлгэсэн нь социализмын vеийн алдарт зураг болсон байдаг. Шарав ч Ленинийг зурснаараа хэлмэгдлээс эсэн мэнд мултарсан. Харин хожим тvvний “Монголын нэг єдєр” зураг жинхэнэ ёсоороо манай сонгодог бvтээл болжээ. Марзан Шарав 1869 оны энэ єдєр одоогийн Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутагт тєрсєн гэж тvvх сурвалжид тэмдэглэсэн байна. |
|
|
Монголчуудын эртний уран зураг дахь Монголчуудын хєх цэнхэр хувцасны учир |
|
Монгол хувцасны соёл дvрслэх урлагийн дурсгалууд тvvний дотор эртний уран зургийн морьтон нvvдэлчдийн сэдэвт бvтээлvvдийг харьцуулан vзэж судалж байхад монголчуудын дээл хувцасны єнгє бэлгэдэл ямар байсныг харуулдаг. Уйгур, Тан улс, Хитан, Их Монголын vеийн уран зургуудад Тєв Азийн нvvдэлчин малчид, цэрэг дайчдыг улаан, хvрэн, бараан дээл хувцастай зурсан зураг багагvй байдаг. VIII зууны Тан улсын уран зурагт умардын хурц тод, нарлаг єнгийн шийдэл нєлєєлсєн гэж XX зууны эхэн vеийн хаант Оросын эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Тvvний зэрэгцээ хєх, цэнхэр дээл хувцастай хvмvvсийн дvрийг их учиртай зурж зохиомжилсон байна. Уйгурын ханын зургууд дотор Буддын шашны сэдэвт зургуудад хєх єнгийн хувцастай бурхадын дvр цєєнгvй байгаа ч шvтлэг бишрэлийн онцгой учир утга шингээсэн мэт. Хєх, усан цэнхэр єнгийн дээлтэй хvний дvр ХII-ХIV зууны Их Монгол гvрэн улсын vеийн монголчуудын сэдэвтэй уран зураг, номын чимэглэл зураг, шаазан аяга таваг, ваар сав, барилгын хєх паалан чимэглэл зургуудад нэлээд тvгээмэл дvрслэгдсэн байна. |
|
Read more...
|
|
|
|
|
<< Start < Prev 1 2 3 4 5 6 Next > End >>
|
|
Page 4 of 6 |